ХЭНТИЙ АЙМАГТ 2026 ОНД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС 5,0 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2026 онд орон нутгийн болон сангийн хамтарсан санхүүжилтийн эх үүсвэрээр жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар болон Хэнтий Аймгийн Засаг даргатай "Зээлийн ерөнхий нөхцөл тохиролцох, хамтран ажиллах гурван талт гэрээ"-г байгуулсан.
Үүний дагуу Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-ын дагуу бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн зээлийн хүсэлтийг https://sme.gov.mn/login-цахим хуудсаар дамжуулан хүлээн авах үйл ажиллагаа эхэллээ.
ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
- Эхлэх: 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 08:30 цагаас
- Дуусах: 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 17:30 цаг хүртэл
ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ:
- Зээлийн зориулалт, хугацаа: Үндсэн хөрөнгө оруулалт - 8 хүртэл жил, Эргэлтийн хөрөнгө оруулалт - 5 хүртэл жил
- Зээлийн хүү : 5 хувь (жилийн)
ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ САЛБАР:
Хүнсний үйлдвэр
Хүнсний үйлдвэр
- Сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах;
- Мах, махан болон дайвар бүтээгдэхүүн боловсруулах;
- Гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэл;
- Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний үйлдвэрлэл;
- Хүнсний зориулалтын сав баглаа боодлын үйлдвэрлэл;
- Арьс шир, ноос ноолуур боловсруулах;
- Малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрлэл;
- Сүлжмэлийн үйлдвэрлэл;
- Оёдлын үйлдвэрлэл;
- Оёмол болон гар урлал бүтээгдэхүүн үйлдвэрлэл;
- Модон эдлэл, тавилгын үйлдвэрлэл;
- Хог хаягдал боловсруулах үйлдвэрлэл;
- Аялал жуулчлал дагасан гар урлал-бэлэг дурсгалын үйлдвэрлэл;
- 3 улирал болон өвлийн хүлэмжийн аж ахуй;
- Жимс, жимсгэний аж ахуй;
- Хүнсний ногооны зоорь;
- Хүнсний ногооны үр, бордооны үйлдвэр;
- "Тэрбум мод" хөдөлгөөн – мод үржүүлэг
- Хүнсний ногоо, малын тэжээл тариалах, хураах техникийн түрээсийн үйлчилгээ;
Мал аж ахуй
- Эрчимжсэн мал аж ахуй;
- Туслах аж ахуй/зөгий, гахай, тахиа/;
- Малын тэжээлийн үйлдвэрлэл;
- Мал эмнэлгийн үйлчилгээ;
- Мал үржүүлэг, технологийн үйлчилгээ;
- Малын тэжээл бордооны үйлдвэр;
- Цөм сүргийн аж ахуй;
- Ахуйн үйлчилгээний салбар;
- Аялал жуулчлал, зам дагуух үйлчилгээний төв;
- Нийслэлээс орон нутагт шилжин үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, орон нутагт шилжсэн иргэнийг ажилд авсан үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж;
- Импортыг орлох шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэл;
- Инновацийн бүтээгдэхүүн нэвтрүүлэх;
- Хүнсний түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч;
- Цагаан алт хөдөлгөөн;
- Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян;
- Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал;
ХОЛБОО БАРИХ УТАС: 77485555-1 Жижиг, дунд үйлдвэрийн газрын Зээл, төслийн газар.
80053949 Хэнтий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар


80053949 Хэнтий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар




