СҮХБААТАР АЙМАГТ 2026 ОНД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС 5,0 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2026 онд орон нутгийн болон сангийн хамтарсан санхүүжилтийн эх үүсвэрээр жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар болон Сүхбаатар Аймгийн Засаг даргатай "Зээлийн ерөнхий нөхцөл тохиролцох, хамтран ажиллах гурван талт гэрээ"-г байгуулсан.
Үүний дагуу Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-ын дагуу бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн зээлийн хүсэлтийг https://sme.gov.mn/login-цахим хуудсаар дамжуулан хүлээн авах үйл ажиллагаа эхэллээ.
ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
- Эхлэх: 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 08:30 цагаас
- Дуусах: 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 17:30 цаг хүртэл
- ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ:
- Зээлийн зориулалт, хугацаа: Үндсэн хөрөнгө оруулалт - 8 хүртэл жил, Эргэлтийн хөрөнгө оруулалт - 5 хүртэл жил
- Зээлийн хүү : 5 хувь (жилийн)
ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ САЛБАР:
Хүнсний үйлдвэр
Хүнсний үйлдвэр
- Сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах;
- Мах, дайвар бүтээгдэхүүн боловсруулах;
- Гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэл;
- Хүнсний зориулалтын сав баглаа боодлын үйлдвэрлэл;
- Цэвэр усны үйлдвэрлэл;
- Мод, модон бүтээгдэхүүн үйлдвэрлэл;
- Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэл;
- Хог, хаягдал дахин боловсруулах үйлдвэрлэл;
- Арьс ширэн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл;
- Ноос ноолуур бэлтгэх, угаах;
- Барилгын материалын үйлдвэрлэл;
- Хүлэмжийн аж ахуй;
- Төмс, хүнсний ногооны зоорь, агуулах;
- Мод үржүүлэг;
- Төмс, хүнсний ногооны тариалалт;
- Хүнсний ногоо, малын тэжээл тариалах, хураах техникийн түрээсийн үйлчилгээ;
Мал аж ахуй
- Эрчимжсэн мал аж ахуй;
- Мал эмнэлгийн үйлчилгээ;
- Мал үржүүлэг, технологийн үйлчилгээ;
- Малын тэжээл бордооны үйлдвэр;
- Ахуйн үйлчилгээний төв /3-аас дээш засвар, үйлчилгээ/;
- Аялал жуулчлалын үйлчилгээ;
- Нийслэлээс орон нутагт шилжин үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, орон нутагт шилжсэн иргэнийг ажилд авсан үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж;
- Импортыг орлох шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэл;
- Инновацийн бүтээгдэхүүн нэвтрүүлэх;
- Хүнсний түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч;
- Цагаан алт хөдөлгөөн;
- Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян;
- Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал;
ХОЛБОО БАРИХ УТАС: 77485555-1 Жижиг, дунд үйлдвэрийн газрын Зээл, төслийн газар.
88087292 Сүхбаатар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар


88087292 Сүхбаатар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар




