ДОРНОД АЙМГААС ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТ ХҮССЭН 80 ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ГАЗАР ДЭЭР НЬ ТАНИЛЦАН ҮНЭЛГЭЭ ХИЙЖ БАЙНА

Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам" болон ХХААХҮ-ийн Сайдын 2026 оны А/110 дугаар тушаалаар Дорнод аймагт 5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох ерөнхий нөхцөлийг баталсан.
Нэг сарын хугацаанд зээлийн хүсэлтийг хүлээн авч, 2026 оны 05 дугаар сарын 19-нд хаахад төсөл хүлээн авах цахим системд Дорнод аймгийн 134 аж ахуйн нэгж 19 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтээ баталгаажуулан ирүүлсэн. Үүнээс холбогдох хууль журмын дагуу нарийвчилсан судалгааны шатанд нийт 11.6 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 80 төслийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж үнэлгээ хийж эхэллээ.
5 дугаар сарын 27, 28 ны өдрүүдэд Дорнод аймгийн Чойбалсан, Гурванзагал, Чулуунхороот, Дашбалбар, Баяндун, Баян-Уул сумын 12 төсөлтэй газар дээр нь танилцан нарийвчилсан үнэлгээ хийв. Үргэлжлүүлэн бусад төсөлтэй газар дээр нь танилцан, үнэлгээ хийнэ. Хэнтий, Сүхбаатар, Увс, Орхон аймгуудад манай мэргэжилтнүүд ажиллаж байна.
 
Хуваалцах