СҮХБААТАР АЙМГААС ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТ ХҮССЭН 29 ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ГАЗАР ДЭЭР НЬ ТАНИЛЦАН ҮНЭЛГЭЭ ХИЙЖ БАЙНА

Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам" болон ХХААХҮ-ийн Сайдын 2026 оны А/112 дугаар тушаалаар Сүхбаатар аймагт 5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох эх ерөнхий нөхцөлийг баталсан. Төсөл хүлээн авах цахим системд Сүхбаатар аймгийн 69 аж ахуйн нэгж 10,8 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтээ баталгаажуулан ирүүлсэн ба холбогдох хууль журмын дагуу нарийвчилсан судалгааны шатанд нийт 4,4 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 29 төслийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж үнэлгээ хийж эхэллээ.
Асгат, Онгон, Баяндэлгэр, Түвшинширээ сумдын 7 төслийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж нарийвчилсан үнэлгээ хийлээ. Үргэлжлүүлэн бусад төсөлтэй газар дээр нь танилцан, үнэлгээ хийнэ.
Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Увс аймгуудад манай мэргэжилтнүүд ажиллаж байна.
Хуваалцах