УЛААНГОМ ХОТОД ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТ ХҮССЭН 32 ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ГАЗАР ДЭЭР НЬ ТАНИЛЦАН ҮНЭЛГЭЭ ХИЙЖ БАЙНА

Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам" болон ХХААХҮ-ийн Сайдын 2026 оны А/117 дугаар тушаалаар Увс аймагт 2,5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох эх ерөнхий нөхцөлийг баталсан.
Төсөл хүлээн авах цахим системд Увс аймгийн нийт 139 аж ахуйн нэгж бүртгүүлснээс 107 аж ахуйн нэгж 13,1 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтээ баталгаажуулан ирүүлсэн ба холбогдох хууль журмын дагуу нарийвчилсан судалгааны шатанд нийт 5,3 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 39 төслийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж байна.
Тэс, Хяргас, Малчин, Өмнөговь, Түргэн суманд манай мэргэжилтэн ажиллаж нарийвчилсан үнэлгээ хийсэн. Өнөөдөр (2026.05.30) Улаангом хотод 32 төслийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцан үнэлгээ хийж байна.Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Орхон аймгуудад манай мэргэжилтнүүд ажиллаж байна.
Хуваалцах