ХЭНТИЙ АЙМАГТ ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТ ХҮССЭН 43 ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАН ҮНЭЛГЭЭ ХИЙЖ БАЙНА
Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам" болон ХХААХҮ-ийн Сайдын 2026 оны А/111 дугаар тушаалаар Хэнтий аймагт 5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох эх ерөнхий нөхцөлийг баталсан. 
Төсөл хүлээн авах цахим системд Хэнтий аймгийн 111 аж ахуйн нэгж 14.8 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтээ баталгаажуулан ирүүлсэн ба холбогдох хууль журмын дагуу нарийвчилсан судалгааны шатанд нийт 6.1 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 43 төслийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж үнэлгээ хийж эхэллээ.

Хэнтий аймгийн Чингис хот, Хэрлэн сумын 15 аж ахуйн нэгжтэй газар дээр нь танилцаж нарийвчилсан үнэлгээ хийж байна. Сүхбаатар, Дорнод, Увс, Орхон аймгуудад манай мэргэжилтнүүд ажиллаж байна