ХЭНТИЙ АЙМГИЙН БИНДЭР, БАТШИРЭЭТ, ӨМНӨДЭЛГЭР, ЖАРГАЛТХААН СУМДАД ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТ ХҮССЭН ТӨСЛҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАН ҮНЭЛГЭЭ ХИЙЖ БАЙНА.

Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам" болон ХХААХҮ-ийн Сайдын 2026 оны А/111 дугаар тушаалаар Хэнтий аймагт 5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох эх ерөнхий нөхцөлийг баталсан.
Төсөл хүлээн авах цахим системд Хэнтий аймгийн 111 аж ахуйн нэгж 14.8 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтээ баталгаажуулан ирүүлсэн ба холбогдох хууль журмын дагуу нарийвчилсан судалгааны шатанд нийт 6.1 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 43 төслийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж үнэлгээ хийж эхэллээ.
2026.05.30,31-нд Хэнтий аймгийн Биндэр, Батширээт, Өмнөдэлгэр, Жаргалтхаан сумын 4 төслийн үйл ажиллагаатай танилцаж нарийвчилсан үнэлгээ хийлээ. Залуус төв суурин газраас орон нутагтаа шилжин суурьшиж, бизнес эрхлэн, хот хөдөөгийн ялгааг багасгаж, хөгжил авчирч байна. Дор бүрнээ хичээн зүтгэж байгаа хөдөлмөрч иргэдээ дэмжин улмаар хөдөөг хөгжүүлэхэд ЖДҮХС-ийн хөнгөлөлөлтэй зээл шиг хүү бага, урт хугацаатай санхүүгийн дэмжлэг маш чухал ажээ. Үүнийг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид маань ч уламжилж байлаа.
Хуваалцах