ОРХОН АЙМГААС ХӨНГӨЛӨЛТТТЭЙ ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТ ХҮССЭН 25 ТӨСӨЛД НАРИЙВЧИЛСАН ШАТНЫ ҮНЭЛГЭЭ ХИЙЖ БАЙНА
Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам" болон ХХААХҮ-ийн Сайдын 2026 оны А/118 дугаар тушаалаар Орхон аймагт 4,5 тэрбум төгрөгийн эх үүсвэр батлагдсан.
Үүний дагуу журмын 1-р шатны шаардлага хангаж, 2-р шатанд тэнцсэн 5,4 тэрбум төгрөгийн 25 төслийн үйл ажиллагаатай ажлын хэсэг газар дээр нь танилцан ажиллаж байна. Тус шатанд төсөл хэрэгжүүлэгчээс ярилцлага авах, нэмэлт баримт цуглуулах, төсөлтэй холбоотой зураг авалт хийх зэргээр холбогдох баримтыг цуглуулж, үнэлгээг хийх ба 70.0-ээс дээш онооны шаардлага хангасан аж ахуйн нэгжийг дараагийн шатанд шилжүүлнэ. 