ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХОРООНЫ ГИШҮҮНЭЭР АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА

Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-ын 6 дугаар зүйлийн (Төсөл сонгон шалгаруулах хорооны бүрэлдэхүүн) шаардлагыг хангасан материалыг хүлээн авч байна.
Үүнд:
• Эдийн засаг, санхүү, бизнес, инженер, эрх зүйн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй;
• Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт ажиллаж байсан эсхүл тухайн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлын туршлагатай;
• Сүүлийн гурван жилд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан албан тушаал хашиж байгаагүй
• Сантай бизнесийн холбоогүй
• Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх;
• Шүүх, эрх бүхий байгууллагын шийдвэрээр бусдад төлөх төлбөргүй байх.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
• Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл, өөрийн намтар, ажлын туршлагын талаарх танилцуулга
• Иргэний үнэмлэхийн лавлагаа
• Төрийн албан хаагчийн анкет
• Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх
• Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй тухай тодорхойлолт
• Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаа
•Төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллага нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр сүүлийн 3 жил үйл ажиллагаа явуулсан талаарх танилцуулга, тайлан
ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА, БАЙРШИЛ:
Сонгон шалгаруулалтад оролцох төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллага, түүнийг төлөөлөн оролцох төлөөлөгчийн баримт бичгийг Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, ХХААХҮ-ийн Судалгаа Хөгжлийн Төвийн байр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын бичиг хэргийн ажилтанд хүргүүлнэ үү?

Дэлгэрэнгүй мэдээллийг:
Жижиг дунд үйлдвэрийн газар / SME Agency of Mongolia" пэйж хуудсаас аваарай. 
Утасны дугаар: 77485555-1



Хуваалцах