Монгол Улс болон Евразийн Эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын Худалдааны түр хэлэлцээр хэрэгжиж эхэллээ
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны долоодугаар сарын 22-ны өдрөөс хэрэгжиж эхэллээ.
Монгол Улсаас экспортлох мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, нэхмэл, оёмол бүтээгдэхүүн, арьс шир зэрэг 367 нэр төрлийн бараанд гаалийн тарифын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх боломж бүрдэж, 180 гаруй сая хэрэглэгчтэй ЕАЭЗХ-ны зах зээлд таатай нөхцөлөөр нэвтрэх боллоо. Хэлэлцээрийн дагуу гаалийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх барааны 90 гаруй хувь нь хүнс, хөдөө аж ахуйн салбарынх байна. Тухайлбал 204 нэр төрлийн бараа ноос, ноолууран бүтээгдэхүүн жагсаалтанд багтсан.
Эдийн засгийн хөгжлийн яам
Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам
Жижиг, дунд үйлдвэрийн газар