Авлигын эсрэг үйл ажиллагааны 2024 оны төлөвлөгөө

1. Авлигын эсрэг хууль тогтоомжийг иргэдэд сурталчлах, соён гэгээрүүлэх үйл ажиллагааны хүртээмжийг нэмэгдүүлэх

1. 1.1. Авлигатай тэмцэх газраас соён гэгээрүүлэх чиглэлээр бэлтгэсэн контентуудыг а/байгууллагын албан ёсны цахим хуудас; б/сошиал сувгууд; в/дотоод сүлжээ; г/хэвлэл мэдээллийг хэрэгсэл, д/мэдээлэл сурталчилгаа самбар, лед дэлгэц, е/бусад (салбар байгууллагууд) хэлбэрээр сурталчилж, олон нийтэд хүргэх

2. 1.2. Өөрийн байгууллагын үйл ажиллагааны онцлогт тохируулан иргэд, олон нийтэд чиглэсэн соён гэгээрүүлэх нээлттэй хаалганы өдөрлөг, арга хэмжээг зохион байгуулах

3. 1.3. Өөрийн байгууллагын эрх хэмжээ, үйл ажиллагаатай холбогдуулан эрхлэн гаргадаг ном гарын авлага, сэтгүүл, иргэдэд тараадаг хэвлэмэл материал, зэрэгт авлигын хор хөнөөлийг иргэдэд ойлгуулах, шүгэл үлээхийг сурталчлан таниулсан, түүнд уриалсан мэдээлэл болон авлигын мэдээлэх 110 дугаарыг оруулан сурталчлах

4. 1.4. Өөрсдийн байгууллагын үйл ажиллагаанд авлигад өртөж болзошгүй чиглэлийг сонгон авлигын эрсдлээс ангид байхад чиглэсэн, ёс зүй, шударга байдлыг уриалсан агуулга бүхий 2-оос доошгүй видео контент бүтээж, олон нийтэд хүргэсэн байх
2. Ил тод байдлыг сайжруулах, хүнд суртал, чирэгдлийн бууруулах, олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх

5. 2.1. “Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх;

6. 2.2. Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд иргэний нийгмийн оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх

7. 2.3. Төсвийн хөрөнгөөр санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төлөвлөлт, хэрэгжилтийн талаарх мэдээллийн нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлж, иргэн, иргэний нийгмийн байгууллагын оролцоог хангах

8. 2.4. Байгууллагуудын үйл ажиллагаа, үйлчилгээний хүнд суртал чирэгдэлтэй холбоотой ирүүлсэн гомдол, мэдээлэлд дүн шинжилгээ хийж, үр дүнд суурилсан арга хэмжээг хэрэгжүүлж хэвших
3. Авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэх шалтгаан, нөхцөлийг арилгуулах арга хэмжээ авах

9. 3.1. Авлигын эрсдэл ба авлига гарах боломжийг бууруулах чиглэлээр тухайн байгууллагаас цахимаар иргэд, олон нийтэд үзүүлж буй цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр арга хэмжээг зохион байгуулах

10. 3.2. Байгууллагын дотоод хяналтын механизмыг сайжруулж, албан хаагчдыг авлига, ашиг сонирхлоос ангид байхад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх;

11. 3.3. Тухайн байгууллага өөрийн үйл ажиллагааны онцлогт тохируулан авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр шинээр санал, санаачилга гарган тодорхой арга хэмжээг хэрэгжүүлэх
4. Авлигын эсрэг үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгох

12. 4.1. Төрийн байгууллага, хувийн хэвшлийн хооронд байгуулах аливаа гэрээ хэлэлцээрт авлигаас урьдчилан сэргийлэх асуудлыг тусгах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авсан байх;
5. Байгууллагын удирдлгагын авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл санааачилга өрнүүлэх

13. 5.1. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагааг сайжруулах, ил тод байдлыг хангах

14. 5.2. Хоршоог хөгжүүлэх сангийн үйл ажиллагааг сайжруулах, ил тод байдлыг хангах

15. 5.3. Жижиг, дунд үйлдвэрийн албан хаагчдад авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулах, хяналт хариуцлагын тогтолцоог сайжруулах
Хуваалцах