Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын албан тушаалтнуудыг авлигын эсрэг сургалтад хамрууллаа.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын хүсэлтийн дагуу “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа” сэдэвт сургалт, мэдээллийг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс цахимаар зохион байгуулав.

Авлигын эсрэг хуульд зааснаар олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх, уг ажиллагаанд тэднийг татан оролцуулах хүрээнд төрийн албан хаагчдад авлигын эсрэг цахим болон танхимын сургалтыг цахимаар тасралтгүй зохион байгуулж байна.

Хуваалцах