"Шударга байдлын үнэлгээ-2024"-д Жижиг, дунд үйлдвэрийн газар дахин өсөлттэй гарчээ

Авлигатай тэмцэх газар Авлигын эсрэг хуульд заасан “Төрийн үйлчилгээ авсан иргэд, байгууллагын судалгаанд тулгуурлан төрийн байгууллагын шударга байдлын түвшинд хоёр жил тутамд үнэлгээ гаргаж, олон нийтэд мэдээлэх” чиг үүргийн дагуу төрийн байгууллагын “Шударга байдлын үнэлгээ-2024” судалгааг  хийжээ.
Төрийн байгууллагын шударга байдалд тухайн байгууллагаар үйлчлүүлсэн иргэд үнэлгээ өгдөгт энэхүү судалгааны онцлог нь. Түүнчлэн судалгаанд хамрагдсан байгууллагуудын шударга, ил тод, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг хүргэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.

Энэ удаагийн “Шударга байдлын үнэлгээ – 2024” судалгаанд төрийн 16 яам, 34 агентлаг, 21 аймгийн ЗДТГ, нийслэл, дүүргийн 10 ЗДТГ, нийт 81 байгууллага хамрагдасан байна.
Хуваалцах