"НАМРЫН НОГООН ӨДРҮҮД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2025"
Үзэсгэлэн худалдаа 9 дүгээр сарын 22-28-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд 20 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнд 21 аймаг нийслэлийн 9 дүүргийн хүнсний боловсруулах үйлдвэрүүд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэр эрхлэгч, хоршоо болон төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалагч иргэн, хоршоо, аж ахуйн нэгж оролцож, бүтээгдэхүүнээ дундын зуучлалгүйгээр хэрэглэгчдэд шууд борлуулна.