Бүгд Найрамдах Солонгос улсад "ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА"-НЫ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Бүгд Найрамдах Солонгос улсад ”ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА"-НЫ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.

Монгол улсын үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг экспортлох боломж нөхцөлүүдийг нэмэгдүүлэх, хоёр орны бизнесийн харилцан түншлэлийг өргөтгөх зорилгоор 2026 оны 03 сарын 14-17 өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо “МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ–2026, БНСУлсад” үзэсгэлэн худалдаа 8 дахь удаагаа зохион байгуулагдана.

Энэ удаагийн үзэсгэлэн худалдаа Сөүл хотын Дунгдэмүн дүүрэгт зохион байгуулагдах юм.

Үзэсгэлэн худалдаанд:

  • Аялал жуулчлал
  • Ноос, ноолууран бүтээгдэхүүн
  • Арьс ширэн бүтээгдэхүүн
  • Сарлагийн хөөврөн бүтээгдэхүүн,
  • Бэлэг дурсгал
  • Эрүүл мэндийн бүтээгдэхүүн
  • Хүнсний бүтээгдэхүүн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч байгууллага, аж ахуйн нэгжүүд оролцох боломжтой.

Ерөнхий зохион байгуулагч:

Жижиг, дунд үйлдвэрийн газар/SME Agency of Mongolia

Бизнес өсөлт ТББ

Бүртгэл: БНСУ-н виз мэдүүлэхэд хугацаа шаардагдах тул 2026.02.15-ныг дуустал бүртгэл явагдана.

Дэлгэрэнгүй мэдээллийг 66011991, 99043627 дугаараас авна уу

Дараах линкээр орж анхан шатны бүртгэлээ үүсгэнэ үү. https://docs.google.com/.../1FAIpQLSf9oJEfVbL.../viewform...

Хуваалцах