"Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026" үзэсгэлэн худалдаа 2026.06.12-14-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана

Дэлхийн эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд бичил, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн оруулсан хувь нэмрийг олон нийтэд сурталчлах, дэмжих зорилгоор НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн 06 дугаар сарын 27-ны өдрийг "Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.
Энэ өдрийг тохиолдуулан "Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026" үзэсгэлэн худалдаа, арга хэмжээг 2026.06.12-14-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
Уг арга хэмжээнд:
•Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид
Жижиг, дунд үйлдвэр, хоршоог дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд
Олон улсын төсөл, хөтөлбөрүүд
Мэргэжлийн зөвлөх үйлчилгээний байгууллагууд оролцоно.
ЖИЧ: Түрээсийн төлбөргүй.

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Соёл Урлагийн Газар / Culture and Arts Authority

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ

Зээлийн батлан даалтын сан

 

Хуваалцах