ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчээр бүртгэж, тодорхойлолт олгох
ЖДҮХС-нд зээлийн хүсэлт илгээхэд бүрдүүлэх материал, заавар
Зээлийн гэрээ байгуулахад бүрдүүлэх материал
Санал асуулга
Санал хүсэлт
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчээр бүртгэн, тодорхойлолт олгох
Аж ахуйн нэгж, байгууллагууд:
- Цахимаар хүсэлт гаргах бол www.burtgel.sme.gov.mn цахим хуудаст бүртгүүлэн, хүсэлтээ илгээснээр тодорхойлолтоо шууд авна.
- Цаасаар хүсэлт гаргаж үйлчилгээ авах бол бүрдүүлэх материалын жагсаалт:
- Цахимаар хүсэлт гаргах бол www.burtgel.sme.gov.mn цахим хуудаст бүртгүүлэн, хүсэлтээ илгээснээр тодорхойлолтоо шууд авна.
- Цаасаар хүсэлт гаргаж үйлчилгээ авах бол бүрдүүлэх материалын жагсаалт:
- Албан бичиг /загварын дагуу бичиж хүсэлт ирүүлэх, ЭНД ДАРЖ загвар татаж авах/;
- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
- Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (НДШ төлөгчдийн тоог дурдсан байх) /Нийгмийн даатгалын цахим сисем https://portal.ndaatgal.mn/#/landing/-ээс авах боломжтой/;
- 2024 оны Санхүүгийн баталгаажсан тайлан, ААНОАТ-ын эсвэл , шинэ ААН-ийн хувьд баталгаажсан эхлэлтийн баланс тайлан; https://ebalance.mof.gov.mn/-цахим системээс авах боломжтой.
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа /Улсын бүртгэлийн ерөнхий газар, ТҮЦ машин, e-mongolia.mn-с авах боломжтой/;
Жич:
- ЖДҮҮ эрхлэгчид хамаарахгүй үйл ажиллагааны чиглэл, тусгай зөвшөөрөл эзэмшдэг бол тордорхойлолт олгох боломжгүй тул уг жагсаалтын дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу;
- Тус ААН-ийн хувьцааны 20 ба түүнээс дээш хувийг эзэмшдэг хувьцаа эзэмшигчийн ААН-ийн 2024 оны санхүүгийн баталгаажсан тайлан эсвэл татварын тайланг давхар ирүүлнэ;
Холбоо барих утас: 77485555-3
Мөн төрийн үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-д үйлчилгээгээ холбосон тул www.e-mongolia.mn-ээс үйлчилгээ авах боломжтой.
"Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхэгчдэд тодорхойлолт олгох" төрийн үйлчилгээ нь үнэ төлбөргүй.

Бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн тоодорхойлолтыг цахимаар авах гарын авлага заавартай танилцах бол ЭНД ДАРНА уу.

Бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн тоодорхойлолтыг цахимаар авах гарын авлага заавартай танилцах бол ЭНД ДАРНА уу.