Survey
Танд манай байгууллагын шинэчлэгдсэн цахим хуудас ашиглахад хялбар байна уу?
Vote
Feedback
Send feedback

Гэрээ байгуулах аж ахуйн нэгжийн бүрдүүлэх материалын жагсаалт

  1. Аж ахуйн нэгжийн хаягийн тодорхойлолт /харьяа дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс болон үйлчилгээний нэгдсэн төвүүдээс авах/
  2. Захирлын оршин суугаа газрын тодорхойлолт /ТҮЦ машинаас авах/
  3. Барьцаа хөрөнгийн гэрчилгээний хуулбар, эзэмших эрхийн газрын цахим гэрчилгээний хуулбар- Гэрээнд гарын үсэг зурахад эх хувиар авчрах
  4. Барьцаа хөрөнгийн гадна болон дотор талын фото зургийг файлаар /Хөрөнгийн үнэлгээ хийлгээгүй тохиолдолд
  5. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /түүхчилсэн лавлагаа /ТҮЦ машин, e-mongolia.mn болон эд хөрөнгө оршин байгаа аймаг, дүүргийн УБ-ийн хэлтсээс/
  6. Барьцаа хөрөнгийн өмчлөгч тус бүрээр хийлгэсэн итгэмжлэлийг /загварыг ЖДҮГ-аас өгнө/ нотариатаар гэрчлүүлсэн байх- Барьцааны ажлын хэсгийн шийдвэр гарсны дараа авчрах
  7. Хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэр /хоршоо, олон хувьцаа эзэмшигчтэй бол зээл авахыг хүлээн зөвшөөрсөн хурлын шийдвэр нотариатаар батлуулсан байх/
  8. Аж ахуйн нэгжийн гэрчилгээ болон Дүрмийг нотариатаар батлуулсан байх.
  9. Захирал болон Хамтран зээлдэгчийн иргэний үнэмлэхийн цахим лавлагаа /ТҮЦ машинаас авах/
  10. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт /Аж ахуйн нэгж/
  11. Харилцагч арилжааны банкны тодорхойлолт /мөнгө хүлээн авах дансны тодорхойлолт/
  12. Төсөл хэрэгжүүлэх баталгаа бичиг /Газраас өгсөн загварыг байгууллагын бланкан дээр буулган баталгаажуулан авчрах/-маягт
  13. Зээлдэгчийн зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэхийг зөвшөөрсөн мэдэгдэл /Газраас өгсөн загварыг байгууллагын бланкан дээр буулган баталгаажуулан авчрах/-маягт
  14. Хамтран зээлдэгч нь хамаарал бүхий этгээд байх /Компанийн хувьцаа эзэмшигч, аав, ээж, төрсөн ах, эгч, дүү, эхнэр, нөхөр, хүүхэд, нар байх/
Share this Post